TheMongoliaTime

ҮЙЛ ЯВДАЛ: Богдхан уул ба Улаанбаатар хот орчмын ногоон бүс зэрлэг амьтны экологи, хамгаалал, тулгамдсан асуудал сэдэвт хэлэлцүүлэгт болно

2026-03-03 - 01:36

Зайсангийн ам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 09:00-13:00 цагт "Богдхан уул ба Улаанбаатар хот орчмын ногоон бүс зэрлэг амьтны экологи, хамгаалал, тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлэгт болно. Төрийн ордонд "Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал" сэдэвт онол, практикийн хэлэлцүүлэг болж байна. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт Хятадаас орж ирж буй цэцгүүд хэрхэн хор ялгаруулж, монголчууд өөрсдөө мэдэлгүй чимээгүй хордож байгаа талаар "Италта"брэндийн үүсгэн байгуулагч, иргэн С.Алтансүх мэдээлэл хийнэ. Энхтайваны гүүрний хойд талд, Наран плазагийн эсрэг талд байрлах Виста Оффисын 2 давхарт 11:00 цагт "Банкны салбарын тойм 2025" судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Share this post: