Олон Улсын Таеквондогийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно
2026-01-28 - 05:53
Олон Улсын Таеквондо (ITF)-гийн холбооноос 2026 онд болох 11 дэх удаагийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсныг зарлалаа. Тодруулбал наймдугаар сарын 3-наас 9-нийг дуустал Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулахаар болжээ. Сонирхуулахад ITF нь 1966 оны гуравдугаар сарын 22-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 60 жилийн ой тохиож буй. Таеквондогийн төрөлд дэлхийн хоёр том холбоо үйл ажиллагаа явуулдаг. World Taekwondo нь олимпын төрөлд ордог билээ.
Share this post: