А.Амартүвшин: Газ дэлбэрээгүй, гадна тал шатсан байсан. Баг бүрэлдэхүүн шалгаж байна
2026-02-11 - 01:38
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хийн түлшинд шилжсэн айлд хотын дарга Х.Нямбаатар орлогч А.Амартүвшингийн хамтаар өчигдөр очиж, цай чанах зуурт буузыг нь чимхэж буй мэдээллээ нийтэд түгээсэн. Энэ явдлаас хойш хийн зуух дэлбэрсэн тухай мэдээ олон нийтийн сүлжээнд гарчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинээс энэ талаар тодруулахад "Газ дэлбэрээгүй. Хийн зуухны аюулгүйн хамгаалалтууд бүгд хаагдсан байсан. Гадна тал шатсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад өгсөн. Юунаас болж шатсаныг цагдаа, онцгой байдлын байгууллагын дүгнэлтээр тогтооно. Мөн суурилуулсан инженер алдаа гаргаж, дутуу угсарсан байх магадлалтай. Баг бүрэлдэхүүн шалгаж байна" гэсэн тайлбарыг өглөө. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Баянгол дүүрэгт нийт 905 айлд хийн халаалтын зуух суурилуулсан бөгөөд БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн аж.