Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2026-01-26 - 01:37
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр ихэнх нутгаар хүйтчний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байна. Гэвч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.
Share this post: