TheMongoliaTime

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

2026-03-23 - 06:02

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт (2026-03-22) ажиллаж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Ерөнхий сайд эхлээд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцсан. Дүүргийнхээ 42 мянган хүн амд үйлчилдэг тус төв амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламж, яаралтай тусламж, эх, барих, хүүхдийн тусламж эмчилгээ үзүүлдэг, эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын эмнэлэг юм.

Share this post: