Г.Амгаланбаатар: Амралтын өдрөөр манай театрын нүүр царайг хааж, том хар лед дэлгэц угсарсныг зогсоохыг шаардаж байна
2026-03-17 - 02:56
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Драмын Эрдмийн Театрын урд талбайд лед дэлгэц бүхий байгууламж барьжээ. Энэ тухай тус театрын уран бүтээлч, гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар "Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай театрын нүүр царайг хааж, том хэмжээтэй хар лед дэлгэц угсарсан байна. Сураглаж асуутал НЗДТГ-ын дарга Амгалан гэж хүний зөвшөөрлөөр уг дэлгэцийг барьж байгаа гэсэн. Гэтэл Амгалан гэдэг дарга нь ажлаа өгчихсөн юм байна. Харин ледийг угсарч байгаа хүмүүс "Бид угсрах үүрэгтэй, ажлаа хийж байна" гэсэн тайлбарыг өглөө. Уг асуудлыг зогсоож, бидэнд ямар нэгэн хариу өгөхгүй бол Драмын театрын уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид дараагийн хэлбэрт шилжинэ" хэмээв.
Share this post: