TheMongoliaTime

Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Булган сумын нутагт өнөөдөр газар хөдөллөө

2026-02-22 - 02:36

Өнөөдөр Увс аймгийн Өмнөговь сум болон Ховд аймгийн Булган сумын нутагт газар хөдөлжээ. Тодруулбал Өмнөговь суманд өнөөдөр 09:13:25-д 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс зүүн хойд зүгт 39 км, Увс аймгийн Тариалан сумын төвөөс урд зүгт 41 км, Увс аймгийн Өлгий сумын төвөөс хойд зүгт 42 км байв. Үүнээс 10-аад минутын дараа Ховд аймгийн Булган сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ нь Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 32 км, Ховд аймгийн Булган сумын төвөөс баруун хойд зүгт 68 км, Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун урд зүгт 71 км байв. Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Share this post: