ӨВӨЛ, ХАВАР ХААШАА АЯЛАХ ВЭ?: Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймаг
2026-02-05 - 07:08
Баян-Өлгий аймгийг зорин очсоноор байгаль, түүх, соёлын есөн гайхамшгийг үзэх боломжтой. Алтайн таван богд уул Хотон, Хурган нуур Бага түргэний хүрхрээ Ёлтын сав газар Бага ойгорын хадны сүг зураг Шивээт хайрхны хадны сүг зураг Даян нуур Толбо нуур, Ачит нуур Цамбагарав уул Баян-Өлгий аймгийн аяллын голлох төрлүүд Онгон тансаг байгалийг үзэх Ахуй амьдралтай танилцах Казах, Тува, Урианхай айлд зочлох, үндэстний ёс заншилтай танилцах Алтай ватан богдын уулын авиралт Бүргэдийн наадам Явган аялал Морин аялал Спорт, загасчлах аялал Уулын дугуйн аялал Түүхэн дурсгалт газраар явах аялал Ховор ан амьтныг үзэх Машинаар аялах Усан спорт буюу завиар аялах Шувуу ажиглах аялал Нүүдэлчдийн амьдралтай танилцах, хамтран нүүж аялах Баян-Өлгий аймагт 2024 онд гадаадын аялагчдаас 14.2 тэрбум төгрөг, дотоодоос 15.7 тэрбум төгрөгийн орлого зах зээлд эргэлджээ. 2025 оны эхний есөн сарын байдлаар гадаадын 20048, дотоодын 27000, нийт 47048 аялагчид Бая-Өлгий аймгийг зорин иржээ. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 48 аж ахуйн нэгж байгууллага аялал жуулчлалын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нэр Байршил Сар, өдөр Аймгийн "Бүргэдийн баяр" Бугат, Буянт сум 10-р сарын 03, 04 Алтайн нүүдэлчдийн баяр Сагсай, Улаанхус сум Жил бүрийн 2-р сар, 11-р сарын 2 дахь долоо хоног Хаврын "Бүргэдийн баяр" Улаанбаатар хот 3-р сарын 07, 08 Аймгийн "Тунгалаг толбо" мөсний баяр Толбо нуур Сурын холбоо 2-р сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Цагаан сарын баяр Өлгий сум 2-р сар Нүүдэлчдийн баяр Өлгий сум Памук ресорт 3-р сарын 15 Наурызын баяр Баян-Өлгий аймаг болон бүх сумын төвд 3-р сарын 21, 22 Түлек бүргэдийн баяр Сагсай сум 3-р сарын 21 Улсын Их баяр наадам Өлгий сум 7-р сарын 11-15 Алтайн бүргэдийн баяр Толбо сум 9-р сарын 21,22 Алтанцөгц сум "Бүргэдийн баяр" Алтанцөгц сум 9-р сарын 26, 27 Сагсай сум "Бүргэдийн баяр" Сагсай сум 9-р сарын 17, 18 Altay nomad games Алтай сум 9-р сарын 12, 13 Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлалын залуучуудын газар