TheMongoliaTime

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

2026-03-23 - 04:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна. Компанийн оноосон нэр: "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3 Хурал болох газар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3 хаягт байрлах Монголын хөрөнгийн биржийн төв байрны 1 давхарт байрлах хурлын танхимд Хурал болох өдөр, цаг: 2026 оны 04 дүгээр сарын 28–ны өдрийн 10:00 цагт Хурал болох хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас) Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хурлаар хэлэлцэх асуудал: Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах; Компанийн 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах; Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох. Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт: Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хөтөлбөр; Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан; Компанийн 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан; Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт; Компанийн 2026 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний санал; Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн товч танилцуулга; Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас; Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл Шаардлагатай бусад материал. Хувьцаа эзэмшигч Та 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл (www.mse.mn) цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой. Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани; "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байр Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3; Хурал зохион байгуулах комиссын утас: 11-313747, цахим шуудан (shareholders@mse.mn) Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд ирж, эсхүл цахим хэлбэрээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас (www.mse.mn)-аар өгөх боломжтой ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 27–ны өдрийн 17:30 цаг байна. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Share this post: