TheMongoliaTime

Судалгаа: ЭЕШ-д өндөр оноо авах хамгийн шилдэг арга

2026-03-17 - 01:06

2026 оны ЭЕШ-тай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан Блюпринт агуулгын дагуу боловсруулсан 10 хичээлийн тестүүд yesh.mn платформ дээр оржээ. Блюпринт агуулгаар боловсруулсан тест нь ЭЕШ өгч буй мэт бодит нөхцөл, цаг төлөвлөлт, агуулга зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулдгаараа давуу талтай. ЭЕШ-д хүссэн оноогоо авсан сурагчдын нийтлэг 3 дадлын судалгаа Ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчдын бэлтгэлд хийсэн судалгаанаас дараах нийтлэг шинжийг харж болно. 1. Шалгалтын форматын дагуу хичээллэх ЭЕШ-даа өндөр амжилт гаргасан сурагчдын дийлэнх нь шалгалтын бүтэц, хугацаа, агуулгатай ижил тестээр бэлтгэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тест ажиллах нь: Бодох хурд нэмэгдэнэ Шалгалтын стрессийг бууруулна Бодит нөхцөл байдал, уур амьсгалд дасан зохицох зэрэг давуу талтай. Тиймдээ ч жил бүрийн ЭЕШ-ын тестээр өөрийгөө дасгалжуулах нь илүү үр дүнтэй байдаг. 2. Олон тест ажиллаж, алдаандаа дүгнэлт хийх Өндөр оноо авсан сурагчид олон удаагийн тест ажиллаж, алдаагаа задлан шинжилдэг нь нийтлэг байна. Ингэснээр ижил төстэй агуулгад алдахгүй болтол хоногших боломжтой. 700+ оноо авсан сурагчид шалгалтаас өмнө мянга гаруй тест ажилласан судалгаа байна. 3. Сул талаа тодорхойлж, бэлтгэх Ихэнх сурагч бүх хичээл дээр жигд давтах оролдлого хийдэг боловч өндөр оноо авсан сурагчдын хувьд өөрийн сул сэдвийг тодорхойлоод, зөвхөн тэр хэсгийг илүү их давтдаг байна. Жил бүр Монгол орон даяар ЕБС төгсөж буй сурагчдын хамгийн өргөн ашиглаж буй Yesh.mn аппликейшний хувьд сүүлийн 5 жилд ЭЕШ-д 750+ оноо авсан сурагчдын 80% гаруй нь ашигласан гэсэн судалгаа гарчээ. 2021 онд ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдын 72% нь Yesh.mn ашигласан 2022-2024 онд 750+ оноо авсан сурагчдын 88% нь Yesh.mn ашигласан 2025 онд 750+ оноо авсан нийт сурагчдын 79% Yesh.mn ашигласан Өнөөдрийн байдлаар 160,000+ бүртгэлтэй хэрэглэгчтэй болсон төдийгүй 2026 онд ЭЕШ өгөх 27,000+ идэвхтэй хэрэглэгч ашиглаж байна. Тэгвэл Yesh аппликейшн ЭЕШ-д өндөр оноо авахад хэрхэн тусалдаг вэ? 1. Монгол улсын тэргүүлэх багш нарын боловсруулсан БЛЮПРИНТ тестүүд Yesh.mn нь Монголын боловсролын салбарт 20 гаруй жил тасралтгүй ажилласан тэргүүлэх багш нарын туршлага дээр үндэслэн боловсруулсан 62000 тестийн сан бүхий технологийн дэвшилд суурилсан бүтээл юм. Бид жил бүр ЭЕШ-ын тухайн жилийн блюпринт агуулгад үндэслэн бүх хичээлийн тестийг бодолт, тайлбарын хамтаар боловсруулдаг. Энэ жилийн хувьд 2026 оны блюпринт тестүүд аль хэдийнэ нэмэгдсэн гэдгийг дуулгахад таатай байна. Шинээр нэмэгдэх Блюпринт тестийн онцлог: ✔️ЭЕШ-ын албан ёсны стандарт агуулга, бүтэц ✔️ Жил бүрийн шинэчилсэн агуулгад тулгуурлан боловсруулдаг ✔️Сурагчийн ур чадвар, сэтгэлзүй, хурдны дагуу стратеги бодлого, аналитик тестүүд багтсан 2. “Яг л ЭЕШ өгч буй мэт” бодит мэдрэмж ✔️Шалгалтын бодит цаг хугацаанд тест ажиллах боломж ✔️Шалгалтын тест ажилласны дараа оноо, хариулт харах боломжтой ✔️Түвшин ахих тусам илүү гүнзгийрүүлсэн агуулгатай тестүүд сонгож өөрийгөө сорих боломжтой Давуу тал: Шалгалтын бодит нөхцөл байдалд дасан зохицож, ЭЕШ өгөхдөө сандрах айдасгүй, төвлөрөх туршлагатай болно! 3. Монголын хамгийн том тестийн сан бүхий ЭЕШ-д зориулсан цогц платформ ✔️62,000+ тест, даалгавар, бодлого, сорилго ✔️Бүх хичээлийн төрөлжсөн тест (Математик, Англи хэл, Монгол хэл, Нийгмийн ухаан, Физик, Хими, Биологи, Газарзүй, Орос хэл гэх мэт) ✔️Олон төрлийн тестийн хэлбэр: Easy, Normal, Hard зэрэг сурагч өөрийн түвшинд тохирсон тест ажиллах боломжтойгоос гадна 2015-2024 оны ЭЕШ-ын бүх тест бий. 📲 YESH.mn-ээ татаж аваад ЭЕШ-д хамгийн сайнаараа бэлдэцгээе! Апп татах: onelink.to/yesh.mn

Share this post: