TheMongoliaTime

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Парк чиглэлд дүүжин тээвэр явуулах ТЭЗҮ-ийг боловсруулахаар бэлтгэж байна" гэв

2026-03-19 - 04:23

Нийслэлийн иргэд Яармаг-Хархорин чиглэлд дүүжин тээврээр энэ оны төгсгөлд зорчдог болно гэж холбогдох албаны хүмүүс мэдээлээд буй. Одоогийн байдлаар нэгдүгээр шугам буюу тус чиглэлийн 4.2 километр үргэлжлэх дүүжин замын тээврийн зогсоол, тулгуур багана, техникийн байгууламжуудын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа билээ. Харин уг тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн(Парк) чиглэлд барих төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулахаар бэлтгэлийг хангаж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Дүүжин тээвэр нь Яармаг, Нисэхийн түгжрэлийг 15 хувиар бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. Франц улсын Засгийн газрын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээврийн барилга байгууламжийг барьж байгаа бөгөөд тасалбарын үнийг 2,600 орчим төгрөгөөр тооцоолсон ч эцсийн байдлаар тогтоогоогүй байгаа юм.

Share this post: