Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2026-03-03 - 05:07
НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас 2025 ОНЫ 01/762 дугаартай албан бичгээр “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасны дагуу өнөөдөр хэлэлцлээ.
Share this post: