TheMongoliaTime

Ардчилсан Нам сайтаараа иргэний хувийн мэдээллийг ил болгож байна гэх асуудалд талууд тайлбар өгөв

2026-02-25 - 06:46

Ардчилсан намын сайтад нэвтрэхдээ регистрийн дугаараа оруулснаар тухайн иргэний оршин суух хаяг харагдаж байгаа талаар нийгмийн сүлжээнд шүүмжлэл өрнөөд буй. Хүний хувийн мэдээллийг улс төрийн нам авч, ашиглаж байна гэдэг шүүмжлэлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.Гантөмөр нар дараах тайлбарыг өгчээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Гэрийн хаяг, регистр бол хүний хувийн мэдээлэл гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Хүний хувийн мэдээллийг ил болгож болохгүй. Тухайн иргэний заавал зөвшөөрөл авч байж ил болгоно. Энэ бол Хувь хүний мэдээллийн тухай хуулийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал. Тухайн иргэний эрхийг ч бүдүүлгээр зөрчиж байна. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Энэ мэдээллийг ХУР системээс татсан. Ингэхдээ иргэний ДАН системд нэвтрээд хувийн мэдээллийг авч болох эсэх зөвшөөрлийг иргэнд илгээдэг. Тухайн иргэн зөвшөөрснөө цахимаар илгээдэг. Гэтэл хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй авч, ил болгож байна. Ямар гэрээгээр ингэж байгааг нягтална. Хэрэв гомдол ирвэл тухайн гэрээг эргэж харах нөхцөл үүснэ. ХУР системийг хариуцаж байгаа байгууллага банк зэрэг бусад байгууллагатай гэрээ хийж болдог. Гол нь гэрээ хийж байгаа байгууллага нь хуулийн дагуу ажиллах ёстой. АН-ын дарга асан Л.Гантөмөр: Энд хуулийн зөрчил гарахгүй байх. Цаад программ хангамжийг хөгжүүлж байгаа компани л хариуцлагын асуудал. Тухайн компани хэнд бусдын хувийн мэдээллийг ил харуулах вэ гэдгээ шийдэх ёстой. Тиймээс программын алдаа гарлаа гээд АН-ыг буруутгаж болохгүй. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав АН цахим бүртгэл хийж байгаа нь маш сайн. Яагаад гэвэл ирж байгаа цаг. Бүх хүн сошиалд амьдарч байна. Тиймээс цахим технологийн бүх түвшинд нэвтрүүлэх хэрэгтэй. Гол нь аюулгүй байдал. Хоёрдугаарт, намын бүртгэл ил байвал нөгөө нам нь тухайн намын гишүүдийг намнах юм биш үү гэдэг яриа олон жил явсан. Гэхдээ би намын гишүүнчлэлийн мэдээлэл ил байх нь зөв гэж бодож байгаа. Яагаад гэвэл төрийн албыг улс төрийн намаас хол байлгахын тулд намын гишүүнчлэлийг ил байлгах ёстой юм билээ. Ямар хүн намаар дамжаад төр рүү орсон бэ гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол төр өөрөө намд үйлчилдэг. Тиймээс гэрийн хаяг болон тодорхой мэдээллүүдийг хаагаад нэрийг нь сайтад ил байлгах ёстой. Цахим бүртгэл бол зөв. Харин технологийн алдаа байвал түүнийгээ засах ёстой.

Share this post: