ФОТО: Оскарын наадмын дараах үдэшлэгт ирсэн зочид...
2026-03-16 - 08:06
Америк төдийгүй дэлхий даяар алдартай "Vanity Fair" загварын сэтгүүлээс жил бүр Оскарын наадмын дараах үдэшлэг зохион байгуулдаг уламжлалтай. 31 дэх жилдээ зохион байгуулж байгаа уг үдэшлэгт урлаг, спорт, телевизийн салбарын олон алдартнууд оролцсон юм. Reuters агентлагийн гэрэл зургийн дуранд тэд ийн буужээ. Сонирхуулахад энэ жилийн Оскарын наадмын шилдэг киногоор "One Battle After Another" тодорсон. Нийт 13 төрөлд нэр дэвшсэн тус киноны хамт олон зургаан "алтан хүн" хүртсэн үзүүлэлтээр бусдыгаа манлайлсан юм. Харин хамгийн олон буюу 16 төрөлд нэр дэвшсэн "Sinners" шилдэг эрэгтэй гол дүр тэргүүтэй дөрвөн шагналыг авсан юм. ФОТО АНУ-ын жүжигчин Одесса Эзион. Энэтхэгийн Тамил гаралтай Их Британийн жүжигчин Симон Эшли. Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн эзэн Майкл Б`Жордан. Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн Жесси Бакли. Өнгөрсөн жил Оскарын шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшиж байсан жүжигчин Дэми Мур. Дуучин Дуа Липа, жүжигчин Каллум Тёрнер нар. Нэрт найруулагч Стивен Спилберг. Холливудын жүжигчин Жүүд Лоугийн охин загвар өмсөгч, жүжигчин Ирис Лоу. Оскарын хоёр удаагийн шагналт Эдриен Броуди, хамтран амьдрагч Жоржина Чапман нар. Загвар өмсөгч Бела Хадид. Жүжигчин Исла Фишер. АНУ-ын тэрбумтан Жефф Безос, гэргий Лаурен Санчес Безос нар. Реалити шоуны од Ким Кардиашин. Энэтхэгийн жүжигчин Прияанка Чопра. Жүжигчин Мэг Райан. Эгч дүү жүжигчид болох Эли, Дакато Фаннинг. Холливудын жүжигчин Кэйт Хадсон. NBA-гийн тоглогч асан Дуэйн Уэйд, гэргий Габриаль Юнион. Загвар өмсөгч Хэйли Бибер. АНУ-ын дуучин, рэппер Одри Нуна. Реалити шоуны од Кендолл Женнер. Реалити шоуны од Кайли Женнер.