TheMongoliaTime

ЭСЯ: Хөлбөмбөгийн ДАШТ-ий АНУ-д болох тоглолтын тасалбар эзэмшигчид визний ярилцлагын цагаа түргэвчилсэн журмаар авах боломжтой

2026-01-29 - 01:53

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) энэ онд Америкийн Нэгдсэн Улс(АНУ), Мексик, Канадад зохион байгуулагдахаар товлогдсон. Хамгийн олон үзэгч, дэмжигчидтэй хэмээгддэг уг спортын ДАШТ-ий АНУ-д болох тоглолтуудыг үзэх тасалбар эзэмшигчид-АНУ-ын визний ярилцлагын цагаа түргэвчилсэн(priority) журмаар авах боломжтой болсныг тус улсын Элчин Сайдын Яамнаас мэдэгдлээ. Хэрэв та тасалбараа FIFA-гийн албан ёсны цахим хуудаснаас худалдан авсан бол fifa.com сайтаар дамжуулан FIFA PASS хөтөлбөрт хамрагдахыг мөн зөвлөжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Эх сурвалж: АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Share this post: