TheMongoliaTime

Маргааш эхлэх музейн долоо хоногоор Чингис хаан Үндэсний музей олон нийтэд үйлчлэх цагийн хуваариа танилцууллаа

2026-02-28 - 01:56

Жил бүр гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн олон нийтэд үйлчлэх цагийн хуваарийг танилцууллаа. Тодруулбал гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тус музей 09:00-16:00 цагийн хооронд ажиллана. Харин гуравдугаар сарын 3-ны Мягмар гарагт амрах хуваарьтай байна. Чингис хааны хүндэтгэлийн өргөө болон Алтан шүтээн хөшөө нь тусгай үзэсгэлэн тул төлбөртэй байх аж. Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ хугацаанаас хойш гуравдугаар сарын эхний 7 хоногт төрийн өмчит болон орон нутгийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг болсон билээ.

Share this post: