ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэг нэмэгджээ
2026-02-15 - 04:19
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.186 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11562, орон нутагт 2619 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ. Үүнээс нийслэлд 4, орон нутагт 5 нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 60 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлд 39 хүн, хөдөө орон нутагт 21 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 21 хүн байгаа гэнэ.
Share this post: