Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-03-19 - 02:22
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Энэ хөтөлбөр нь жил бүр дэлхийн 180 улсын 300 гаруй иргэдэд тэтгэлэг олгодог. Суралцах чиглэл, шалгаруулах суралцагчийн тоо Бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт хамрагдах боломжтой. Инженерчлэл, мэдээлэл технологи, урлаг, гүн ухаан, улс төр судлал, сонгодог зохиол зэрэг мэргэжлийн 21 чиглэлээс сонгон суралцана. Тэтгэлгийн давуу тал Сургалтын болон дотуур байрны төлбөрөөс тус тус чөлөөлөгдөнө; Амьжиргааны зардлын тэтгэлэг сар бүрийн олгоно; Ирж, буцах олон улсын нислэгийн тийзний төлбөрөөс чөлөөлөгдөнө; Визийн хураамжаас чөлөөлөгдөнө. Тавигдах шаардлага 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх; Суралцахыг хүсэж байгаа боловсролын түвшний өмнөх боловсролын баримт бичиг (гэрчилгээ, диплом) авсан байх; Бакалавр, магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргагч нь 35 хүртэлх, докторын хөтөлбөрт 40 хүртэлх насны иргэн байх; Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх; Сурлагын амжилт (дүнгийн үзүүлэлт) сайн байх. Бүртгэл, хугацаа Тэтгэлгийн материалыг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор https://a2ascholarships.iccr.gov.in цахим хаягаар дамжуулан хүлээн авна. Бүрдүүлэх баримт бичиг Өргөдөл гаргагч нь ICCR-ийн цахим порталаар дамжуулан бүртгүүлнэ. Цахим өргөдөл гаргасны дараа сонгон шалгаруулалт, ярилцлага, үнэлгээний талаарх мэдээллийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдон авна. Анхаарах зүйлс Тэтгэлэгтэй холбоотой асуулт, мэдээллийг ажлын өдрүүдэд 15:30-17:00 цагийн хооронд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 11-329522 утсаар лавлах боломжтой. Бүртгэл зөвхөн заасан цахим хаягаар явагдана. Материал хүлээн авах хугацааг IST (Бүгд Найрамдах Энэтхэг Улсын) цагаар тооцох тул Та бүхэн цагаа зөв төлөвлөнө үү. Эх сурвалж: Боловсролын Яам