TheMongoliaTime

ҮЙЛ ЯВДАЛ: Хүний Эрхийн Үндэсний Комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлнэ

2026-03-12 - 01:37

Шангри-Ла 10:00 цагт Монголын үндэсний Олимпын хорооны IX чуулган болно. Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т 11:00 цагт Цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэрэг асуудал гарч байгаатай холбоотой ХЭҮК-оос мэдээлэл хийнэ. Төрийн ордны III давхарт 11:00 цагт Ардчилсан Намаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-нд 11:00 цагт Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж, дайны эрсдэлтэй бүсээс иргэдээ эх оронд нь авчирсан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүнийг сайд Б.Дэлгэрсайхан хүлээн авч уулзана. Ардчилсан Намын төв байранд 14:00 цагт Ардчилсан Намын төв байгууллагын сонгуулийг зохион байгуулах дэд хорооноос дотоод сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Share this post: