"Баянзүрх дүүрэг дэх авто засварын газарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна"
2026-03-09 - 09:17
Баянзүрх дүүргийн IV хороонд авто засварын газар шатаж байна гэх дуудлага 16:35 цагт онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Алба хаагчдыг очиход 10х20 метрийн хэмжээтэй гурван давхар засварын газрын дээврийн хэсэг шатаж байсан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.
Share this post: