TheMongoliaTime

Та маргаашийн манлайлагч болоход бэлэн үү?

2026-03-16 - 01:07

“TEACH FOR MONGOLIA FELLOWSHIP” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах, хүүхэд бүрд чанартай боловсрол хүргэх зорилготой Teach for Mongolia (TFM) Fellowship хөтөлбөрийн 2026 оны элсэлтийн бүртгэл албан ёсоор эхэллээ. Teach for Mongolia НҮТББ нь 2022 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2026 онд хөтөлбөрийн 4 дахь элсэлтээ авч байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь салбар салбарын залуу манлайлагчдыг сонгон шалгаруулж, багшийн дутагдалтай хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад 2 жилийн хугацаанд багшаар ажиллах боломжийг олгодог манлайллын хөгжлийн хөтөлбөр юм. Хөтөлбөрт зөвхөн мэргэжлийн багш нар төдийгүй боловсролын салбарт хувь нэмрээ оруулах хүсэлтэй өөр чиглэлийн мэргэжилтнүүд оролцох боломжтой. Бүртгэлийн хугацаа Элсэлтийн бүртгэл 2026 оны 2 сарын 25-аас 3 сарын 31 хүртэл үргэлжилнэ. Бид хэнийг хайж байгаа вэ? Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэгч Боловсролын салбарт хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэлтэй Ёс зүй, эерэг хандлагатай шинэ үеийн төлөөлөл Өөрийгөө сорих, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай Хэн оролцох боломжтой вэ? Монгол улсын иргэн байх Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн баклаврын зэрэгтэй байх /2026 оны 6 сарын байдлаар их сургуулиа төгссөн байх/ Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх Хөтөлбөрт бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: www.teachformongolia.mn

Share this post: