ҮЙЛ ЯВДАЛ: "Гандангийн дэнж хүрээний сүүлчийн суурьшил өнгөрснөөс ирээдүйд" сэдэвт хэлэлцүүлэг болно
2026-03-27 - 01:42
АҮЭБ-ийн яамны байранд 10:00 цагт Дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Соёлын төв өргөөнд 10:00 цагт Нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиуд төрийн далбааг мандуулах ёслол болно. Спортын төв ордонд 11:00 цагт Улаанбаатар-Бээжин-Тяньжин чиглэлд нийт 1,418 км замыг туулан эх орондоо ирсэн гавьяат тамирчин Б.Цэвээндаш улс дамнан гүйсэн гүйлтийнхээ талаар мэдээлэл өгнө. Монголын театрын музейд 13:45 цагт Кино болон найруулгын тухай ярианууд номын нээлт болно. Монголын Архитекторуудын ордонд 14:00-17:00 цагт "Гандангийн дэнж хүрээний сүүлчийн суурьшил өнгөрснөөс ирээдүйд" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Share this post: