Сэтгүүлч Р.Эмүжин: Шар тостой бин хилээр зорчив
2026-03-28 - 04:33
Нөгөө алдарт шар тостой бин чинь хилээр гараад өнхөрч явна гэнэ дээ. Ганцаараа ч биш ээ, нөгөө Талын Монгол борцтой шөлийг дагуулаад Монгол Улсын хилээр гарч, ОХУ, Казахстанд явж байна гэнэ дээ. Астана, Улаан-Үдэд шуугиулж яваа сурагтай. Монгол борцны амт, шар тосны шимт бингээ Грийн группийн залуус ямартай ч экспортолж чаджээ. Монгол даяар түгсэн, хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн Талын Монгол борцтой шөл үүнээс өмнө гаднаас захисан болгоны хүсэлтээр хэн нэгний ачаа тээш, чемодан савны буланд нуугдах шахам гардаг байсан бол энэ удаа албан ёсны экспортын бүтээгдэхүүн гэсэн шошготойгоор хилийн чанад дахь хэрэглэгчдийн гарт хүрсэн аж. Тэгэхдээ бүр шуурхай гэж яана. Үйлдвэрээс гарсан даруйдаа ОХУ-д 24 цагийн дотор, Казахстанд 72 цагийн дотор хүрч, дэлгүүрүүдийн лангуу, хэрэглэгчийн тор саванд ордог болсон байна. Узбекистан, Киргизстан руу ч бас гаргаж эхэлсэн мэдээтэй. Энэ чинь л нөгөө бидний олон арван жил ярьсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, гаднын зах зээл дээр борлуулах дуусашгүй, цуцашгүй их хүслийн эхний алхмууд шүү дээ. Үйлдвэрийн ажилчдаа цалинжуулаад, үндэсний бүтээгдэхүүндээ 100 хувь нэмүү өртөг шингээн гадагшаа экспортолно гэдэг чинь яах аргагүй амжилт. Тэр тусмаа олон шинжилгээ, хяналт шаарддаг хүнсний бүтээгдэхүүн гаргалаа шүү дээ. Тэгээд бүр "Монголд үйлдвэрлэв" гэсэн шошготой гээд бод доо. Гоё оо, гоё. Шар тостой бин, Талын Монгол борцтой шөл хоёр маань булган сүүлтэй байж, араасаа олон дүү дагуулан Төв Азийн зах зээлд өргөнөөс өргөн зам гаргах болтугай. Шар тостой бин үү, тавхан минутад тосгүй шараад, шажигнатал хазаад үмхлэх ч гоё шүү. Талын Монгол уу, Жавхлан дуучин маань 10 минутад болгоод идчихээд байж харагддаг юм билээ.