TheMongoliaTime

Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ

2026-03-15 - 03:06

Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

Share this post: