ЗӨВЛӨГӨӨ: Гадаа дулаарах тусам яндангийн таталт муудаж, угаартах эрсдэл нэмэгддэг
2026-03-26 - 03:33
Хавар, намар буюу гадаах орчны температур дулаарах тусам яндангийн таталт муудаж, угаартах эрсдэл нэмэгддэг тул угаарын хийгээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг мөрдлөг болгон хэрэгжүүлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөв. Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах Яндангаа хөөлөх Яндан, пийшингийн хаалт, сойлтыг хэрэглэхгүй байх Зуухны хотолд шахмал түлш хэт дүүргэхгүй байх Хэт нунтаг, үйрмэг түлш хэрэглэхгүй байх Яндан сугалж, өрхөө бүтээхгүй байх Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг унтраахгүй байх. "Дулаанаас хүйтний улирал руу шилжих эсвэл хүйтнээс дулааны улиралд шилжихэд угаартах өндөр магадлалтай байдаг. Тэр дундаа тавдугаар сард хамгийн олон хүн угаарын хийн хордлогод өртдөг болох нь анзаарагдсан. Тодруулбал 2023 онд 530 орчим хүн ийм байдлаар хордсон бол дараагийн хоёр жилд нь 170-180 орчим хүн хордсон байна" хэмээн НЭМҮТ-өөс мэдээлж байсан юм.