TheMongoliaTime

"Оюутолгойн зээлийн хүүг буулгах санал ирсэн ч манай талаас хангалтгүй гэж үзээд дахин шаардлага хүргүүлсэн"

2026-03-04 - 07:36

Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах хөрөнгө оруулагч талуудын хэлэлцээр 2025 оны аравдугаар сараас эхэлсэн. 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолыг баталсан. Тус тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор хэлэлцээрийн нөхцөл байдлаа өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээлж байв. Тэгвэл уг хэлэлцээр ямар үе шатанд явж буй талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр товч мэдээлэл өглөө. Тэрбээр "Оюутолгойн хэлэлцээр үргэлжилж байгаа. Хоёр талаасаа эхний шатанд зээлийн хүүг буулгах буултууд ирсэн. Үүнийг манай талаас хангалтгүй гэж үзээд дахин бууруулах шаардлага хүргүүлсэн" гэв. видео:

Share this post: