Б.Оюун-Эрдэнэ байт харвааны Азийн цомын ганцаарчилсан төрөлд түрүүллээ
2026-03-27 - 09:53
Тайландын Бангкок хотноо энэ сарын 28-ныг дуустал үргэлжилж буй чансаа тогтоох Азийн цомын тэмцээний рекурв харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ түрүүлэв. Өдгөө 18 настай Б.Оюун-Эрдэнэ рекурв дэлхийн чансааны 517-д эрэмбэтэй. Чансаа тогтоох урьдчилсан харваанд 643 оноо авснаар зургаадугаарт бичигдсэн тэрбээр эхний тойрогт хийлээд Хятадын Тайпэйгийн Чун Чиа Чаныг 6:0, Тайландын Чуняпхак Канжанаг 6:4, шөвгийн наймд Малайзын Ку Нуриныг 6:2, хагас шигшээд БНХАУ-ын Шин Лиүг 6:2, алтан медалийн төлөө залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн Ридхиг 6:2-оор ялав.
Share this post: