TheMongoliaTime

И.Хелиф: Би трансжендер биш эмэгтэй хүн. Улс төрийн зорилгодоо намайг битгий ашиглаач

2026-02-05 - 06:18

Парисын олимпын аварга, Алжир боксчин Иман Хелиф тэмцээнд үргэлжлүүлэн оролцохын тулд зохих байгууллагаас тавьсан шаардлагыг дагаж мөрдөхөө мэдэгджээ. Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос 2028 онд Лос Анжелес хотод болох олимпод оролцох бүх тамирчдаас хүйс тодорхойлох шинжилгээ авахаар болсныг өнгөрсөн тавдугаар сард зарласан юм. Хелиф энэ шийдвэрийг эсэргүүцэж Спортын Арбитрын Шүүх (CAS)-д хандсан. Гэхдээ Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос ийм шинжилгээ өгөхийг шаардвал дагаж мөрдөхөө CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн "Би трансжендер биш эмэгтэй хүн. Би зүгээр л амьдармаар байна. Улс төрийн зорилгодоо намайг битгий ашиглаач" гэв. Өдгөө 26 настай боксчин арбитрын шүүхэд ялна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Share this post: