Улаанбаатар хотод болох боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн
2026-03-23 - 06:23
Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос зохион байгуулж буй 2026 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал Улаанбаатар хотын "Аса арена"-д болно. Тэгвэл Монголын Боксын Холбоо (МБХ)-ноос тивийн тэмцээнд оролцох тамирчдынхаа нэрсийг өнөөдөр зарлалаа. Сонирхуулахад саяхан Дэлхийн Боксын Холбооноос 2026 оны гуравдугаар сарын дэлхийн чансааг танилцуулсан юм. Уг чансаагаар Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгөн медальт А.Баттулга 972.5 оноогоор жиндээ хоёрдугаарт жагссан байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дөрөвдүгээрт бичигдсэн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Л.Алтанцэцэг энэ удаагийн тивийн аваргад оролцохгүй аж. Эрэгтэй 50 кг — А.Баттулга 55 кг — Х.Билгүүнсайхан 60 кг — Б.Буяндалай 65 кг — Т.Энхтөр 70 кг — О.Бямба-Эрдэнэ 75 кг — Г.Далай 85 кг — Д.Барихаан 90 кг — Г.Энхсанаа +90 кг — Х.Бекнур Эмэгтэй 48 кг — Э.Намуундарь 51 кг — Б.Мөнгөнсаран 54 кг — М.Энхжаргал 57 кг — Т.Номин-эрдэнэ 60 кг — М.Намуун 65 кг — М.Цэцэгдарь