Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр нэн их хуурайшилттай байна
2026-03-27 - 08:03
Гуравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт нутгаар хуурайшилтын түвшин нэмэгдэж байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Одоогийн байдлаар: Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна. Их хуурайшилттай: Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт их байна. Дунд зэргийн хуурайшилттай: Баян-Өлгийн хойд, Увсын баруун өмнөд, Завханы баруун, Ховд, Говь-Алтай, мөн ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. ЦУОШГ