Шинээр баригдаж буй барилга, байгууламжуудад хяналт тавьж эхлэв
2026-03-24 - 00:54
Нийслэлийн хэмжээнд шинээр баригдаж буй барилга байгууламж, орчны аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэлжээ. Уг ажлын зорилго нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх, мөн барилга байгууламжийн техникийн шаардлагыг мөрдүүлнэ. Шалгалтад улс, нийслэлийн төсөв болон хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, барилга байгууламжууд хамрагдаж байгаа аж. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН-үүдэд өгөх зөвлөмж: Барилгын угсралтын үеийн техникийн аюулгүй байдлыг хангах Эргийн хамгаалалтыг зохих түвшинд хийх Барилгын талбайн хог хаягдал, орчны ариун цэврийг сахих Орчны тохижилт, аюулгүй байдлыг хангах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин, шаардлагыг бүрдүүлэх Өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааг хангах Шалгалтын үеэр барилгын талбайн орчны аюулгүй байдлыг сайжруулах, гадна түр хашааны стандартыг мөрдүүлэх, барилгаас гарах том оврын автомашины дугуйг угаах зэрэг шаардлагыг тухай бүрд хангуулж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.