TheMongoliaTime

ҮРЭХ ТУСАМ 🚀 ҮРЖДЭГ ХАДГАЛАМЖ 😯

2026-03-03 - 04:56

Худалдаа Хөгжлийн Банк ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ - ҮРЖДЭГ САР урамшуулалт хөтөлбөрөө ДАХИН зарлалаа. Тус хөтөлбөр нь харилцагчдадаа санхүүгийн дарамтгүйгээр хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлдгээрээ онцлог. 2025 онд тус хөтөлбөр 25,000₮ цуглуулаад + 25,000₮-н урамшуулал өгөх хэлбэрээр амжилттай хэрэгжсэн билээ. Тэгвэл 2026 онд ХЯЛБАР ХУРИМТЛАЛ - ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ үйлчилгээгээр 26,000₮ цуглуулаад + 26,000₮ урамшуулал авах боломжтой. ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ гэж ямар үйлчилгээ вэ? Тус үйлчилгээ нь та бидний багадаа цуглуулдаг байсан хариулт мөнгийг л өнөөгийн үед тохируулж автоматжуулсан сонголт юм. Та хүүхэд байхдаа аав ээжийн захиасаар дэлгүүр гүйчхээд хариулт мөнгийг нь өөртөө авч үлддэг байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр үед томчуудын мөнгөнөөс хариултыг нь хадгалдаг байсан бол одоо өөрийнхөө мөнгөний хариултыг өөртөө хадгалах юм. Жишээ нь, Та өглөө coffee shop-с 7,500₮-өөр дуртай кофегоо худалдаж авлаа. Хариултаа хадгалах дүнгээ 1000 төгрөгөөс давахгүй байхаар тохируулсан гэж бодъё. Энэ тохиолдолд та кофены мөнгөө төлөх үед данснаас тань 8,000₮ хасагдана. 7,500₮ төгрөг нь кофены төлбөр, 500 төгрөгийн задгай хариулт нь таны хадгаламжийн данс руу автоматаар шилжих юм. Хариулт хадгалах дүнгээ мөн л өөрийн сонголтоор буюу 1000, 2000, 3000, 4000, 5000 төгрөг давахгүй байхаар хүссэнээрээ тохируулчихна. Хялбар байгаа биз? Урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох вэ? Хариултаа хадгалъя үйлчилгээ нь төлбөрийн картаараа хийсэн худалдан авалтын хариулт дүнг хадгаламжийн данс руу тань автоматаар хадгалдаг. Тиймээс та хөтөлбөрт хамрагдахын тулд заавал дараах зүйлс хэрэгтэй. TDB онлайн апп ашигладаг байх. ХХБ-нд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжтай байх. Хэрвээ байхгүй бол TDB онлайны данс хэсгээр хадгаламжийн шинэ данс нээх ХХБ-ны төлбөрийн карттай байх. Бритто эсвэл Мастер карт байж болно. Хэрвээ байхгүй бол TDB онлайн ашиглан шинээр захиалах TDB онлайн ашиглан Хялбар хуримтлал - Хариултаа хадгалъя үйлчилгээг сонгон бүртгүүлнэ. Ингэхдээ дээр дурдсанчлан өөрийн хэрэглээнд ашиглах картын дансаа, 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстай холбох юм. Урамшууллын 26,000₮ яаж авах вэ? Дээрх зааврын дагуу бүртгүүлснээр харилцагч та картаараа ямар нэгэн төлбөр тооцоо хийх бүрд хариулт мөнгө хадгаламжийн дансанд тань цуглах болно. Цуглуулсан нийт дүн 26,000 төгрөг хүрвэл урамшууллын 26,000 төгрөгийн таны хадгаламжийн дансанд тань банк нэмж өгөх юм. Долоо хоногийн лхагва гараг бүр өмнөх 7 хоногт шалгуур хангасан харилцагчдын мөнгийг хадгаламжийн данс руу банк шилжүүлнэ. Урамшууллын дүнг сард нэг удаа олгоно. Урамшуулал хэзээ дуусах вэ? 2026.03.01-2026.03.30-г дуустал Хялбар хуримтлалын үйлчилгээнд өмнө нь бүртгүүлчихсэн болон 2025 оны ҮРЖДЭГ САР хөтөлбөрт оролцож байсан харилцагчдын хувьд: Мэдээж та ХХБ-нд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжтай байх хэрэгтэй. Ингээд дараах жишээнүүдээс өөрт тохирохыг сонгож үйлчилгээний дүн болон төрлөө нэмэгдүүлснээр урамшуулалд хамрагдах боломжтой. Хялбар хуримтлал үйлчилгээ нь 4 төрлийн сонголттой. Хариултаа хадгалъя Өдөр бүр хуримтлуулъя Орлого бүрээс хуримтлуулъя Тогтмол хуримтлуулъя Жишээ нь: Хариултаа хадгалъя бүртгэлийн дүнг 1,000₮ байхаар сонгосон байгаа бол 2,000₮ , 2000₮ байгаа бол 3000₮ болгох гэх мэтээр 5,000₮ хүртэл нэмэгдүүлж оролцох боломжтой. Хариултаа хадгалъя үйлчилгээг 5,000₮-р сонгож ашигладаг байсан бол нэмж өдөр бүр хуримтлуулъя үйлчилгээг дурын дүнгээр сонгон оролцох боломжтой. Хариултаа хадгалъя үйлчилгээг 5,000₮-р сонгож ашигладаг, мөн давхар өдөр бүр хуримтлуулъя 1,000₮ байхаар сонгосон байгаа бол 2,000₮ , 2000₮ байгаа бол 3000₮ болгох гэх мэтээр 5,000₮ хүртэл нэмэгдүүлж оролцох боломжтой. Хариултаа хадгалъя болон өдөр бүр хуримтлуулъя хоёулаа 5,000₮-р сонгож ашигладаг бол тогтмол хуримтлуулъя, орлого бүрээс хуримтлуулъя үйлчилгээний аль нэгийг нэмж сонгосноор оролцох боломжтой. Хэрэв та аль хэдийнээ 4 төрлийн сонголтыг бүгдийг нь ашигладаг бол шууд оролцох боломжтой. ХХБ-ны харилцагч биш, гэхдээ хөтөлбөрт оролцмоор байна уу? Та яг одоо энэ линкээр onelink.to/7g5ndx дарж шинэ харилцагчаар бүртгүүлээд, TDB ONLINE татаад оролцоорой. ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ.

Share this post: