ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
2026-02-12 - 01:38
Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-нд 10:00 цагт Улаанбурхан өвчний нөхцөл байдал, цагаан сарын баярын үеэр эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмж болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 11:00 цагт Монгол Улсын шүүхийн 2025 оны шүүн таслах ажиллагааны статистикийн нэгдсэн дүн мэдээ танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Төрийн ордонд 11:00 цагт АН-ын 4:11 мэдээллийн цаг болно. Авлигын индексийн үр дүн, үр дагавар, төрийн авлигыг таслан зогсоох санаачилгуудын нэг болох санал худалдан авахын эсрэг хуулийн төсөл зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.
Share this post: