ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэлнэ
2026-02-16 - 01:29
Төрийн ордонд 10:00, 11:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна. Үндэсний статистикийн хороонд 11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 1 сарын үзүүлэлтүүдийг танилцуулна. ГЕГ-т 11:00 цагт Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн чиглэлийн дагуу Замын-Үүд дэх гаалийн газар, Замын-Үүд сумын нутгийн захиргааны байгууллага, сумын Цагдаагийн хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн салбарын төлөөллүүд хийсэн ажлынхаа талаар уулзалт зохион байгуулна. “Үндэсний мэдээллийн төв”-д 12:00 цагт Иргэний нийгмийн байгууллагуудаас Ард түмэн Оюутолгойг буцааж авахыг шаардаж байна сэдвээр мэдээлэл хийнэ. Монгол Бөхийн Өргөөнд 13:00 цагт "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан эхэлнэ.