"Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар хөнгөлөлттэй зорчих картыг НҮНТ-өөс олгож байна"
2026-02-02 - 02:17
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих "U Money" карт олгох үйлчилгээг "Улаанбаатар смарт карт" ХХК-д хүлээлгэн өгсөн тул карт шинээр авах, сунгуулах, гэмтээсэн бол дахин авах үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдээс олгодог болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдлээ. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбарууд, утасны дугаар: Дүнжингарав-(7575-1200) Драгон-(7577-1200) Мишээл-(7585-1200) 3,4 хорооллын Имарт-(7505-1200) Баянхошуу-(7510-1200) Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв-(7585-1300) Энэ онд нийслэлийн төсвөөс ахмад настай иргэдэд олгох унааны нөхөн олговорт 34 тэрбум, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхэд 6 тэрбумыг зарцуулах юм байна.