TheMongoliaTime

"Монгол залуусын хүсэж буй өөрчлөлтийг авчрах, итгэл, урам зоригийг бадраах иргэний нийгмийн орон зайг бий болгох нь чухал"

2026-03-26 - 08:33

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотра Монгол Улсад 2026 оны гуравдугаар сарын 23-25-нд Монгол Улсад айлчиллаа. Тэрбээр энэ хугацаанд Монгол-Их Британийн улс төрийн дугуй ширээний уулзалтад оролцож, Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзан хоёр улс уул уурхай, эрчим хүч, нийтийн тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарт хамтран ажиллаж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгаа талаар санал солилцсон юм. Тодруулбал Монгол, Их Британи хоёр улс Иргэний нийгэм Улаанбаатар метроны төсөл Англи хэлний боловсрол Худалдаа, хөрөнгө оруулалт Чухал ашигт малтмалын чиглэлээр өргөжүүлэхээр болж буй. Мөн өчигдөр хатагтай Сийма Малхотра "Breaking the language barrier" төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзан сонирхсон асуултуудад нь хариулж, өнөөг хүрсэн өөрийн түүхийг хуваалцсан. Тэрбээр яриандаа боловсрол мэдлэгийг эн тэргүүнд тавихын чухлыг, англи хэл сурах нь ирээдүйд ажил амьдралд нь ямар их боломж нээх талаар ярилцлаа. Уг уулзалтын төгсгөлд түүний завгүй хуваарийн дундуур Монгол, Их Британи хоёр улс иргэний нийгмийн чиглэлээр хэрхэн ажиллах талаар тодруулахад "Иргэний нийгмийг хамтран дэмжиж ажиллаж байгаагаараа бид маш их бахархаж байна. Энэ тал дээр хамтран ажиллах нь маш чухал ач холбогдолтой. Учир нь Британи, Монголын харилцаа нь ардчиллын үнэт зүйл дээр тогтдог. Иргэний нийгмийг хөгжүүлэн эрүүл байлгах манай хоёр орон ардчиллаа улам бэхжүүлж буйн шинж юм. Миний бие энэхүү айлчлалынхаа хүрээнд манай Элчин сайдын яам болон "Зориг Сан" хамтран хэрэгжүүлсэн "Өөрчлөлтийн төлөөх залуус" төсөлтэй танилцан энэ төсөлд хамрагдсан 25 залуусын иргэний нийгмийн байгууллагын залуустай уулзсан нь сайхан байлаа. Монголын залуусын хүсэж буй өөрчлөлтийг нь авчрах, тэдний итгэл, урам зоригийг бадраах иргэний нийгмийн орон зайг бий болгох нь маш чухал юм. Иргэний нийгэмд хөрөнгө оруулах нь иргэний манлайлалд хөрөнгө оруулж байна гэсэн үг. Ингэснээр иргэний нийгэм болон бүх түвшний улс төрийн шийдвэр гаргагчдыг холбож яриа хэлэлцээр хийхэд нь тусалж байгаа юм. Мөн энэ нь ирээдүйн улс төр, төрийн алба иргэний нийгмийн лидерүүдийг бэлдэн тэд хүн бүрийн амьдралд хамааралтай оновчтой шийдвэрийг гаргана. Бид Монголын бүх шатны байгууллага болон засгийн газар хоорондын хийж буй ажилд талархдаг. Бид Британи-Монголын харилцааг улам бэхжүүлэх ирээдүйн иргэдэд хөрөнгө оруулж байгаадаа баяртай байна" гэлээ.

Share this post: