"Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй"
2026-02-28 - 03:26
Засгийн газраас 2026 оны хоёрдугаар сарын 17-ны Битүүний өдрийн ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Ингэснээр Битүүнд бүх нийтээрээ амарч, төрийн болон хувийн байгууллагууд, сургуулиуд өнөөдөр нөхөж ажиллаж байна. Харин тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэх тухай НЗДТГ, ТЦА-наас тодруулснаар өнөөдөр ажлын өдөр ч дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Нийслэл хотод: 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Даваа гараг 2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Мягмар гараг 3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Лхагва гараг 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Пүрэв гараг 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг Баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулдаггүй зохицуулалттай билээ.