TheMongoliaTime

Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ

2026-03-19 - 03:22

Улсын Их Хурал (УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар, УИХ-ын гишүүн Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан талаар өчигдөр мэдээлсэн. Түүнчлэн Ардчилсан Намын бүлгийн гишүүд Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байгаа. ВИДЕО:

Share this post: