TheMongoliaTime

Б.Нарантуяа снукер бильярдын тивийн хошой аварга болов

2026-02-07 - 04:18

Катарын Доха хотноо снукер бильярдын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) гурван ангиллаар зохион байгуулагдлаа. Эрэгтэй, эмэгтэй болон 21 хүртэлх насны залуучуудын тивийн аварга тодруулах тэмцээн өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ныг дуустал болов. Өнгөрсөн жил тивийн аварга болсон Б.Нарантуяа эмэгтэйчүүдийн ангилалд аваргаа хамгаалсан юм. Манай тамирчин хэсгийн шатанд Энэтхэгийн Ааня Патель, Хонконгийн Хо Е Киг буулган авсан байна. Улмаар хасагдах шатанд Хонконгийн Ван Ка Кай, Хо Е Киг тус бүр 3:0-ээр илүүрхэж, шигшээд Энэтхэгийн Кеертана Пандианыг 3:1-ээр ялснаар хоёр жил дараалан тивдээ манлайллаа.

Share this post: