Ж.Бат-Эрдэнэ: Намын дарга Ерөнхий сайдаар ажиллаад явна
2026-03-27 - 07:13
МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Тус хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс эрх баригч намын дарга парламентыг удирдах нь буруу, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаа өгөх ёстой гэсэн шаардлагын талаар хэлэлцэж байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ товч мэдээлэл өглөө. Тэрбээр "Г.Занданшатарын Засгийн газар огцорно гэхээс илүүтэй намын дарга Ерөнхий сайдаар ажиллаад явна гэж харах хэрэгтэй. Н.Учрал дарга ажлаа өгнө гэсэн зүйл өчигдөр яриагүй. Намын даргын хувьд ийм нөхцөл байдалтай цаашаа ажиллах боломжгүй байна. Парламентын олонх нь ийм байр суурьтай байгаа нөхцөлд цаашаа явах боломжгүй гэдэг зүйлийг ярьсан" гэв.
Share this post: