TheMongoliaTime

ФОТО: ДеМаркус Казинс Монголд дахин ирлээ

2026-02-24 - 02:36

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-т тоглож явсан америк тоглогч ДеМаркус Казинс дахин Монголд ирлээ. Ирэх наймдугаар сард 36 нас хүрэх Д.Казинс өнгөрсөн жил "Сэлэнгэ Бодонгууд" багт тоглож байв. Тэгвэл энэ жил дахин тус багт тоглохоор ирсэн юм. "Сэлэнгэ Бодонгууд" багийн хувьд энэ улирлыг 15 хожил, 12 ялагдалтайгаар тавдугаар байраар хасагдах шатанд шалгарч буй. Тэд хасагдах шатны эхний тойрогт "Эрдэнэт Майнерс" багтай учраа таарсан билээ. Монголын Дээд лигийн хасагдах шатны эхний тоглолтууд энэ сарын 28-нд эхэлнэ. ФОТО

Share this post: