ҮЙЛ ЯВДАЛ: Зарим аймагт Хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбоотой асуудлаар ХЭҮК мэдээлэл өгнө
2026-02-26 - 01:46
Монгол ньюс мэдээллийн төвд 11:00 цагт Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн холбогдох удирдлагууд,эмч нарын төлөөлөл тус эмнэлгийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, дараагийн томилсон захирал нь 7 хоног ажиллаад ахин чөлөөлөгдсөн асуудлаар болон үйл ажиллагаандаа тулгамдаж буй асуудлын талаар хэвлэлийн хурал зохион байгуулна. ХЭҮК-ийн байранд 11:00 цагт Зарим аймагт Хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө. Төрийн ордонд 11:00 цагт Ардчилсан Намын 4/11 мэдээллийн хурал болно. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл оролцож цаг үеийн улс төрийн асуудал болон намын дотоод сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө. “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс: УИХ-ыг тараах асуудлаар санал асуулга явуулах, цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. "Глобал бизнес центр"-ийн 6 давхарт 11:40 цагт Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас Цагдаагийн байгууллагад хийсэн хяналт шинжилгээ болон Цагдаагийн алба хаагчаас үйлдсэн хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар мэдээлнэ.