ҮЙЛ ЯВДАЛ: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийнэ
2026-02-09 - 01:38
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хурлын зааланд 10:00 цагт Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар ТНБД Б.Дашпүрэв болон холбогдох албаныхан мэдээлэл хийнэ. “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Сэлэнгэ аймгийн ногоочид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн мэдээлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлнэ. Хорооллын эцэст И-мартын урд талд 13:00 цагт Цагдаагийн байгууллагад шинэ тасаг нээгдэнэ. Тус арга хэмжээнд цагдаагийн газрын дарга, удирдлагууд, БГД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга холбогдох албаныхан хүрэлцэн ирнэ.
Share this post: