ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ
2026-03-02 - 01:36
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд 09:00 цагт "Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр" үндэсний форум эхэллээ. Яармаг дахь Хангарди ордонд 10:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан болно. Авлигатай Тэмцэх Газрын Олон нийтийн төвд 11:00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн хурал хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 13:00 цагт Умайн хүзүүний хорт хавдрын вакцин, илрүүлгийн кампанит ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлэл хийнэ.
Share this post: