TheMongoliaTime

Өнгөрсөн долоо хоногт төөрч сураггүй болсон есөн удаагийн дуудлага бүртгэгджээ

2026-02-23 - 01:16

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.16-2026.02.23/ нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байгаа юм. Хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлагыг тодруулбал цас шаварт суусан-23, зам тээврийн осол - гурав, төөрсөн, сураггүй болсон - ес, өндрөөс унах - нэг, усны осол - нэг байна.

Share this post: