Улсын төсвийн хөрөнгөөр Орбитод усан спорт сургалтын төв барьжээ
2026-02-05 - 00:07
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитод усан спорт сургалтын төв өчигдөр ашиглалтад орж, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар очсон байна. Уг төвийг улсын төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнес болон 62 автомашины зогсоолтой байна. Усан бассейн нь 220 хүний суудалтай бөгөөд бүх насныхан хичээллэх боломжтой аж. Төвийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд эхлүүлж байжээ. Үүнээс гадна тус дүүрэгт нийслэлийн төсвийн 1.5 тэрбум төгрөгөөр бейсболын талбай шинээр барихаар баталсан байна.
Share this post: