Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цасаар шуурна
2026-03-20 - 02:34
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2026 оны 03-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Завхан-Заг Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +6...+8 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +2...+4 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +3...+5 градус дулаан байна.