TheMongoliaTime

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар зургаан га газарт өртлөө

2026-03-24 - 04:34

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 23-ны 13:20 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгаас Мэргэжлийн ангийнхан очиход, сумын мод бэлтгэлийн нийт 18 хүн, 3 автомашинтай, 2 трактортай унтраах ажиллагааг зохион байгуулж, 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6 га орчим газар шатсан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Share this post: