МАН-ын бага хурал энэ Ням гарагт хуралдаж, шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулна
2026-03-27 - 14:42
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Г.Занданшатар нь 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд 287 өдрийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм. Мөн тэрбээр шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Тэгвэл МАН-ын бага хурал энэ долоо хоногийн Ням гарагийн 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар болжээ. Харин УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар МАН-ын удирдах зөвлөл дээр ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон байна.
Share this post: