“Дижитал Концепт” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга
2026-03-26 - 03:03
ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо : 2026.03.26 Тендер шалгаруулалтын нэр: ТҮГЭЭЛТИЙН КОМПАНИ ШАЛГАРУУЛАХ Тендер шалгаруулалтын дугаар: ДК-2026-PROC-1 1. “Дижитал Концепт” ХХК GS25 сүлжээ дэлгүүрүүдэд температурын горимтой бараа бүтээгдэхүүний түгээлт болон бусад нэмэлт түгээлт, тээврийн үйлчилгээ гүйцэтгэх тухай тендерийн санал ирүүлэхийг урьж байна. 2. Ажлын цар хүрээ: Улаанбаатар хотын салбар дэлгүүрүүдэд +5 -аас +25 градусын хадгалах горимтой бараа бүтээгдэхүүн түгээх; DC хуурай агуулахын түгээлт: 12 цагаар ажилладаг салбар дэлгүүрийн түгээлтийг 10:00-00:00 цагийн хооронд; 24 цагаар ажилладаг салбар дэлгүүрийг 20:00-06:00 цагийн хооронд түгээлт хийх; 3. Тендерийн саналыг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14:00 цагаас өмнө dctender@digitalconcept.mn цахим хаягаар ирүүлэх ба мөн тухайн өдрийн 17:00 цагаас өмнө “Дижитал Концепт” ХХК-н оффист цаасан хэлбэрээр давхар ирүүлнэ. 4. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно. 5. Тендерийг нээсэн өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн хугацаанд хүчинтэй байна. 6. Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг dctender@digitalconcept.mn и-мэйл хаягт хандаж авах хүсэлт гаргах ба 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагийн дотор тендерт орохоор урьдчилан бүртгүүлнэ. 7. Энэхүү тендер шалгаруулалт болон ТББ-тэй холбоотой нэмэлт мэдээллийг 04-р сарын 07-ны өдрийг дуустал ажлын өдөр 10:00-17:00 цагийн хооронд авч болно. Хаяг: ХУД 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан банк Цамхаг, 6 давхар, Улаанбаатар хот 17010; Имэйл хаяг: dctender@digitalconcept.mn Утас: 80893299